Аргальд өвс тэжээл тавьж өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьганга сумын төвөөс зүүн хойш 30-аад километрт Нартын уул гэдэг газар нутаглаж буй аргальд тус сумын ЗДТГ-ын хамт олон өвс, тэжээл тавьж өгчээ.
Энэхүү ажлыг холбогдох газрууд жил бүр хийдэг бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас мөн зэрлэг амьтдад өвс тэжээл өгсөн байна.
Анх 2012 онд долоо, найман тооны аргаль өөрсдөө гүйж ирснээс хойш өнөөг хүртэл тус газартаа тогтвортой нутагшиж байгаа бөгөөд өдгөө 30 гаруй болж үржсэн гэж Дарьганга сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Чулуунчимэг хэллээ.

Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
20 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
20 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar