АНУ, БНХАУ-ын өндөр албан тушаалтнууд ирэх долоо хоногт уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-03-11 13:45:31

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нар БНХАУ-ын өндөр албан тушаалтнуудтай ирэх долоо хоногт Аляска муж улсад уулзахаар тохиролцжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөс хойш хоёр орны өндөр албан тушаалтнууд анх удаа уулзах гэж буй нь энэ юм.


“Э.Блинкен, Ж.Салливан нар гуравдугаар сарын 18-нд Аляска муж улсaд БНХАУ-ын Гадаад хэргийн асуудал хариуцсан Төв хорооны дарга Ян Жиэчи, Төрийн зөвлөлийн гишүүн Ван И нартай уулзана. Э.Блинкен Токио, Сөүлд бүс нутгийн ойрын хоёр холбоотонтойгоо уулзсаны дараа энэхүү уулзалт болно. Э.Блинкен, Ж.Салливан нар БНХАУ-ын талтай өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэнэ” гэж Төрийн департамент лхагва гарагт мэдэгджээ.  

Связанные новости