Ж.Байден Япон, Энэтхэг, Австралийн удирдагчидтай цахимаар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-03-10 10:23:32

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Япон, Энэтхэг, Австралийн удирдагчидтай баасан гарагт цахимаар уулзана гэж Цагаан ордон мягмар гарагт мэдээлэв. 


Дөрвөлийн орнуудын удирдагчдын түвшний уулзалт анх удаа болох гэж буй нь энэ юм. 


Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псакийн мэдээлснээр, Энэтхэг, Номхон далайн бүс дэх холбоотон, түншүүддээ АНУ-ын Ерөнхийлөгчийн өгч буй ач холбогдлыг энэхүү уулзалт харуулж байгаа ажээ.


“Уулзалтын үеэр “COVID-19”-ийн учруулж буй үр дагавраас эхлээд эдийн засгийн хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ” гэж Ж.Псаки мэдээлжээ. 

Связанные новости