Япон, Энэтхэгийн удирдагчид нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/.
Япон, Энэтхэгийн Ерөнхий сайд нар
чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоох чиглэлд АНУ, Австралитай
хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо.
Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар мягмар гарагт утсаар ярьжээ.
С.Ёшихидэ хөлөг
онгоцнууддаа зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн БНХАУ-ын эргийн хамгаалалтын шинэ хууль
болон Хонконг, Шинжаан Уйгур дахь хүний эрхийн нөхцөл байдалд ихээхэн санаа
зовниж буйгаа илэрхийлсэн байна.
Мөн С.Ёшихидэ БНАСАУ-д хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг зохицуулахад тусламж дэмжлэг үзүүлэхийг Н.Модигоос хүсжээ.
Хоёр орны
удирдагчид мөн Мьянмар дахь хурцадмал байдалд хариу арга хэмжээ авах чиглэлд нягт
хамтран ажиллахаа нотолсон байна.