Улаанбаатар өдөртөө 0-2 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд
үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд
зориулсан мэдээ Ойрын хоногуудад ихэнх нутгаар
хүйтний эрч суларч, говь, талын нутгаар салхитай байна.
2021 оны 03 дугаар сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн
хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Монгол-Алтай,
Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар салхи
баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч
ширүүсч, шороон шуурга шуурна.
Увс
нуур болон Дархадын хотгороор 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн,
Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм
дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.