ЕХ Венесуэлийн байнгын төлөөлөгчийг нутаг буцаахаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-26 12:46:48

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбоо тус холбооны дэргэдэх Венесуэлийн байнгын төлөөлөгчийг персона нон грата буюу тааламжгүй этгээдээр зарлажээ.


“ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеф Боррелийн санаачилгаар ЕХ-ны дэргэдэх Венесуэлийн байнгын төлөөлөгчийн газрын тэргүүнийг тааламжгүй этгээдээр зарлах шийдвэр гаргажээ. Венесуэл дахь ЕХ-ны төлөөлөгчийн газрын тэргүүнийг тааламжгүй этгээдээр зарлах шийдвэр гаргасных нь хариуд ийм алхам авсан юм. Венесуэлийн эрх баригчдын шийдвэр ямар ч үндэслэлгүй бөгөөд холбооны гуравдагч оронтой харилцаагаа хөгжүүлэх, түншлэлийг бий болгох зорилттой нийцэхгүй гэж бид үзэж байна” хэмээн ЕХ-ны гадаад бодлогын албаны мэдэгдэлд дурдсан байна. 


Эрх баригчдынх нь эсрэг хориг арга хэмжээ авсных нь хариуд ЕХ-ны элчийг тааламжгүй этгээдээр зарлах шийдвэрийг Венесуэл 2 дугаар сарын 24-нд гаргажээ. ЕХ-ны дипломат ажилтанд Венесуэлийг орхин явах 72 цагийн хугацаа өгсөн байна. "ЕХ хязгаарлалтын арга хэмжээ авсан нь манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал юм" гэж Венесуэлийн Гадаад хэргийн сайд Арреас мэдэгджээ. 

Связанные новости