Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 37.3 сая үнэт цаас арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-22 16:41:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, 37.3 сая ширхэг үнэт цаасыг нийт 8,397,394,113.61 төгрөгөөр арилжив

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 78 компанийн  35.5 сая ширхэг хувьцааг 6,266,595,743.26 төгрөгөөр арилжсан  байна.


Багцын арилжаагаар өнгөрсөн 7 хоногт 1.1 сая ширхэг компанийн багцыг нийт 1,999,398,225 төгрөгөөр арилжжээ. 

"ЛэндМН ББСБ" ХК нь өнгөрсөн 7 хоногт олон нийтээс 500,000 ширхэг хувьцаа худалдан авчээ. 2020 оны 12 дугаар сарын 24-нөөс энэ оны 2 дугаар сарын 19-нийг хүртлэх хугацаанд нийт 33.5 сая ширхэг энгийн хувьцааг худалдан аваад байна.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 328 ширхэг компанийн бондыг нийт 32.8 сая төгрөгөөр арилжсан байна. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар: 607,994 ширхэг нэгж эрхийг нийт  98,600,145.35 төгрөгөөр арилжив

Энэ оны 2 дугаар сарын 19-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 3,439,940,170,017.87 төгрөг болсон бол  ТОП-20 индекс 28,622.15 нэгж болж өмнөх 7 хоногоос 23.76 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 37.3 сая үнэт цаас арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, 37.3 сая ширхэг үнэт цаасыг нийт 8,397,394,113.61 төгрөгөөр арилжив

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 78 компанийн  35.5 сая ширхэг хувьцааг 6,266,595,743.26 төгрөгөөр арилжсан  байна.

Багцын арилжаагаар өнгөрсөн 7 хоногт 1.1 сая ширхэг компанийн багцыг нийт 1,999,398,225 төгрөгөөр арилжжээ. 



"ЛэндМН ББСБ" ХК нь өнгөрсөн 7 хоногт олон нийтээс 500,000 ширхэг хувьцаа худалдан авчээ. 2020 оны 12 дугаар сарын 24-нөөс энэ оны 2 дугаар сарын 19-нийг хүртлэх хугацаанд нийт 33.5 сая ширхэг энгийн хувьцааг худалдан аваад байна.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 328 ширхэг компанийн бондыг нийт 32.8 сая төгрөгөөр арилжсан байна. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар: 607,994 ширхэг нэгж эрхийг нийт  98,600,145.35 төгрөгөөр арилжив

Энэ оны 2 дугаар сарын 19-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 3,439,940,170,017.87 төгрөг болсон бол  ТОП-20 индекс 28,622.15 нэгж болж өмнөх 7 хоногоос 23.76 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Связанные новости