Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд
зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар
хүйтний эрч суларна.
2021 оны 02 дугаар сарын
17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд
хэсгээр солигдмол үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс
секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Завхан голын эх, Хэнтийн
уулархаг нутаг, Тэс, Ерөө, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын
тал нутгаар 14-19 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн
уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Туул голын хөндийгөөр
7-12 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс
нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 5-10 хэм дулаан,
бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.
2021 оны 02 дугаар сарын
18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 19-нд
зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын
нутгийн хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас
орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр
хоолойгоор, 20-21-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч,
шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын
хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын
хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх
голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангайн
нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр
газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө
12-17 хэм, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.