Шилдэг бага ангийн багшийг 5 сая төгрөгөөр урамшуулах захирамж гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-06-09 13:08:51

НЗД 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Мөнгөн урамшуулал олгох тухай” А/457 дугаар захирамж гаргалаа.

Тус захирамжид Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ын дагуу шалгарсан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн  багш, 5 дугаар ангийн чанарын  шалгалтад шалгарсан багш, “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” уралдаанд шалгарсан багш нарт  нийт 462 000 000 / дөрвөн зуун жаран хоёр сая/ төгрөгийг урамшуулал болгон олгохоор заасан байна. Бага ангийн багш нарын хөдөлмөрийг шударгаар үнэлж, урамшуулдаг болохын тулд "Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ыг 2013 онд нийслэлийн Засаг даргын захиражаар баталсан. Тус журмын дагуу бага ангийн сурагчдын дунд шалгалт явуулж шалгалтын онооны үзүүлэлтээр багш нарыг шалгаруулан 5 сая төгрөг хүртэлх мөнгөн урамшуулал олгодог юм хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Связанные новости