Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 9-11 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд
зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр
хүйтэн салхитай байна.
2021 оны 02 дугаар сарын
16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон
төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй,
цас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос
секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч
ширүүснэ. Увс нуурын хотгор, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын
тал нутгаар 14-19 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, хэм уулархаг нутаг,
Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, Хангайн
нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, Их
нууруудын хотгор, цас багатай энгэр ээвэр газраар 0-5 хэм дулаан, бусад нутгаар
4-9 хэм хүйтэн байна.
2021 оны 02 дугаар сарын
17-21 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд
баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга
шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд нутгийн зарим газраар
секундэд 15-17 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний
эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх,
Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм,
Хангай, Хөвсгөл, хэм уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,
Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 хэм,
өдөртөө 8-13 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг
болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм
дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн
байна.