ОХУ-д халдварын тохиолдлын тоо буурч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-02-10 16:38:58

МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо нэг өдөрт 14 494-өөр нэмэгдэж,  4 012 710 болжээ.


Тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, өнгөрсөн хоногт 10 дугаар сарын 17-ноос хойш анх удаа өдөрт 15 мянга хүрэхгүй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ эмнэлгээс гарсан өвчтөнүүдийн тоо хоёр өдөр дараалан шинээр илэрсэн тохиолдлын тооноос давжээ. Сүүлийн 24 цагт 22 575 хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 3 516 461 болсон байна.  Халдвар авсан хүмүүсийн 87.6 хувь нь эдгэрчээ.


ОХУ-д коронавирусний халдвар авсны улмаас нас барсан нийт тохиолдлын ​​тоо нэг өдөрт 536-аар нэмэгдэж,  78 134-т хүрсэн байна. 

Связанные новости