АНУ Хондурасын Ерөнхийлөгчийг шалгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-02-09 14:24:00

ВАШИНГТОН. /Reuters/. Хондурасын Ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандес болон бусад өндөр албан тушаалтнуудыг АНУ мансууруулах бодисын хууль бус наймааны хэрэгт холбогдуулан шалгаж байна гэж “Reuters” агентлаг шүүхийн баримт бичгээс иш татан мэдээлжээ. 


Хондурасын Ерөнхийлөгчийг шалгаж байгаа тухай мэдээ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн орой л гарсан болохыг тус агентлаг онцолсон байна. АНУ-ын Прокурорын газар өнгөрсөн оны тавдугаар сард Эрнандесыг “мансууруулах бодисын хууль бус наймаанаас олон сая доллар авч, хариуд нь хар тамхи зөөвөрлөгчдийг прокурор, хууль сахиулах байгууллагууд АНУ-д шилжүүлэн өгөхөөс хамгаалдаг" гэж мэдэгдэж байжээ. 


Эрнандес дээрх мэдэгдлийг эрс үгүйсгэж, мансууруулах бодисын наймаачидтай ямар нэг холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна. 


Связанные новости