Мьянмарт эсэргүүцлийн жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-02-08 14:15:53

БАНГКОК. /RIA Novosti/. Мьянмарт засгийн эрхийг цэргийн хүчээр булаан авсныг эсэргүүцсэн жагсаалд хэдэн арван мянган хүн оролцож байгаа тухай "Миззима" мэдээллийн цахим хуудас твиттер хуудсандаа мэдээлжээ.


Эсэргүүцлийн жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд цагдаа нар жагсагчдыг тараахын тулд ус шүршигч машин хэрэглэж байгаа аж. "Миззима" цахим хуудас Мьянмарын нийслэл Нейпьидо хотод болж буй жагсаал, жагсагчдын эсрэг ус шүршигч машин хэрэглэж буй гэрэл зургуудыг нийтэлжээ. Жагсаалын үеэр хүмүүс гэмтэж бэртсэн талаар одоогоор мэдээлэл алга байна.


Үүний зэрэгцээ "Иравади" цахим хуудас Мьянмарын хуучин нийслэл хот байсан Янгон болон хоёр дахь том хот болох Мандалайд болж буй жагсаал цуглааны видео бичлэгийг нийтэлжээ. Мандалайд болж буй жагсаалд Мьянмарын хүн амын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг Буддын шашны лам нар нэгдсэн болохыг тус цахим хуудаст  онцолсон байна.


Связанные новости