Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд
зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар
цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.
2021 оны 02 дугаар сарын
07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын
нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас
орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр
баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын
нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 14-19 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
2021 оны 02 дугаар сарын
08-12 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын
9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх
нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын
нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шууна. Салхи 9-нд Алтайн салбар
уулсаар, 10-нд нутгийн зарим газраар,11-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр
зуур 18-20 метр хүрч ширүүснэ.
Ихэнх
нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх,
Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 15-20 хэм,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,
Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 5-10 хэм,
Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай
энгэр ээвэр газраар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад
нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. 10-нд нутгийн баруун
хэсгээр, 11-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.