Аравийн хойг дахь “Аль-Каида”-гийн толгойлогчийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /RT/. Терроррист «Аль-Каида» байгууллагын Аравийн хойг дахь салбарын толгойлогч Халид Батарфиг баривчилсан тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд танилцуулсан терроризмтой тэмцэх асуудлаарх тайланд дурджээ.
Батарфиг өнгөрсөн оны 10 дугаар сард Йемений Эль-Махра мужийн Эль-Гайда хотод явуулсан ажиллагааны үеэр баривчилжээ. Толгойлогчийн орлогч болох Саад Атеф аль-Авлакиг мөн энэ ажиллагааны үеэр устгасан байна. Энэ нь Аль-Каида бүлэглэлийн томоохон толгойлогчдын нэгийг амьдаар нь барьсан анхны тохиолдол юм. Ажиглагчдын үзэж буйгаар, түүнийг амьдаар нь барьсан нь террористуудын хувьд томоохон цохилт болох аж.
2020 оны эхээр “Аравийн хойг дахь Аль-Каида” бүлэглэлийн өмнөх толгойлогч Америкийн агаарын цохилтод амиа алдсаны дараа Батарфи уг бүлэглэлийг толгойлох болсон байна. АНУ-ын эрх баригчид түүний талаар мэдээлэл өгсөн хүнд 10 сая ам.доллар санал болгож байсан юм.