Мьянмарын цэргийнхэн 400 орчим хүнийг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-02-03 15:48:36

ТОКИО. /TASS/. Мьянмарын цэргийнхэн эрх баригч намын депутатууд зэрэг өмнө баривчилсан 400 орчим хүнийг суллажээ. 


Kyodo агентлагийн мэдээлж буйгаар, тэднийг бүгдийг нь гэрт нь буцаахыг тушаасан байна. Харин эрх баригч "Ардчиллын төлөө үндэсний холбоо" намын дарга Аун Сан Су Чи  болон намын бусад удирдлагуудыг суллаагүй бөгөөд гэрийн хорионд байлгасан хэвээр байна.


Үүний зэрэгцээ ТАСС агентлагийн сурвалжлагчийн мэдээлж буйгаар, Мьянмарт цэргийн эргэлт хийснийг эсэргүүцсэн жагсаал Токио хот дахь Японы Гадаад хэргийн яамны дэргэд болж байна. Жагсаалд хэдэн зуун хүн оролцож байгаа бөгөөд тэд Аун Сан Су Чигийн хөргийг барьж, "Генералуудын дарангуйлал уна! Аун Сан-д эрх чөлөө олго!" хэмээн нэгэн дуугаар хэлцгээж байгаа аж. Жагсаал болж буй газарт Японы хууль сахиулагчид дэг журам сахиулж байгаа бөгөөд хууль журам зөрчсөн тохиолдол болон мөргөлдөөн гараагүй байна.


Связанные новости