АНУ-ын Конгрессын гишүүн “Pfizer”-ийн вакцины хоёр тунг хийлгэсний дараа халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-02-01 14:19:48

ВАШИНГТОН. /The Washington Post/. Массачусетс муж улсаас АНУ-ын Конгресст сонгогдсон Стивен Линч Pfizer/BioNTech-ийн вакцины хоёр тунг хийлгэсэн ч коронавирусээр халдварлажээ.


“The Washington Post” сонинд мэдээлж буйгаар, Линч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөхөөс өмнө вакцины хоёр дахь тунг хийлгэжээ. Гэхдээ яг хэдийд хийлгэсэн нь тодорхойгүй байна.


Хэвлэлийн нарийн бичгийнх нь даргын мэдээлснээр, Линч тангараг өргөх ёслол болохын өмнөхөн шинжилгээ өгөхөд хариу нь "сөрөг" гарчээ. Одоогоор түүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь сайн байгаа аж. Гэсэн хэдий ч долоо хоног өөрийгөө тусгаарлаж, алсаас ажлаа хийхээр болжээ.


Линчээс гадна Конгрессын бас нэгэн гишүүн “COVID-19”-ийн халдвар авсан байна. 

Связанные новости