ОХУ-д суралцагчдын анхааралд

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-31 21:31:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас зарим их, дээд сургуулийн өдрийн ангийн сургалтын үйл ажиллагааг “Роспотребнадзор”-тай зөвшилцсөний үндсэн дээр хоёрдугаар сарын 7-ны өдрөөс танхимын горимоор зохион байгуулахыг зөвшөөрөв.


Энэ шийдвэртэй холбогдуулан Москва, Санкт-Петербург хотын их, дээд сургуулиудын хичээл танхимын горимонд шилжиж байгааг ГХЯ-ны Консулын газар мэдээллээ.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан улсын хил нь харилцан нээгдээгүй орнуудын оюутан (монгол оюутнууд үүнд хамааралтай)-ууд 2020 оны 9, 10 дугаар сарын жишгээр зайнаас хичээлдээ оролцох юм.

Иймд, оюутан залуусыг харьяа сургуулийнхаа холбогдох нэгж, албадтай шуурхай холбогдон зайн сургалтад хэрхэн хамрагдах мэдээлэл авахыг зөвлөж байна.


Жич: тухайн сургуулийн онцлог, зохион байгуулалт, санхүү, хүний нөөцийн хүчин чадал, нөөц бололцоо болон бусад шалтгаанаас хамааран зайн сургалтын нөхцөл харилцан адилгүй байгааг анхаарах нь зүйтэй гэжээ.

Связанные новости