Монголын Бизнесийн Зөвлөлийн бүх гишүүдийн уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-01-29 11:32:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ)-ийн бүх гишүүдийн уулзалтад илтгэгчээр оролцов.


МБЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт удирдсан тус уулзалтыг энэ сарын 28-нд цахимаар зохион байгуулсан бөгөөд 80 орчим төлөөлөгч оролцсон байна. Уг уулзалтыг “COVID-19 цар тахлын үеийн Монголын эдийн засаг: 2021 оны төсөөлөл, төрийн шийдвэрүүд, цаашид авах арга хэмжээ” сэдвийн хүрээнд зохион байгуулав.


Монголын Бизнесийн Зөвлөл нь Монгол Улсад худалдаа, бизнесийн харилцааг дэмжих, хөгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг ба сар бүр бизнес эрхлэгчид, төр засгийн төлөөллүүд оролцуулсан уулзалт зохион байгуулдаг юм. Элчин сайд Т.Лхагвадорж “Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газраас COVID-19 халдварт өвчний тархалтын улмаас эдийн засагт учирч буй сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ” сэдвээр илтгэл тавив.

Связанные новости