Иргэдэд банкууд 295.5 тэрбум төгрөгийн зээл  олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-06-07 09:40:10

Банкууд 7455 иргэний 460.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 2195 иргэний 5 хувийн хүүтэй 104.8 тэрбум төгрөгийн, 4395 иргэний 8 хувийн хүүтэй 295.5 тэрбум төгрөгийн зээл  олгохоор шийдвэрлэжээ.

Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 901 зээлдэгчийн 36.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлсэн байна.  

 Б.Заяа

 

Связанные новости