Португалын Ерөнхийлөгч улиран сонгогдох төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛИСБОН. /Xinhua/.
Португалын одоогийн Ерөнхийлөгч Марсело
Ребело де Соуза ням гаргийн ерөнхийлөгчийн сонгуульд улиран сонгогдох төлөвтэй
байгааг сонгуулийн урьдчилсан дүн харуулжээ.
Саналын хуудасны
98.87 хувийг тоолсны дараах байдлаар М.Соуза 61.3 хувийн саналыг авсан бол Европын
парламентын гишүүн асан Ана Гомез 12.54, “Chega” намаас нэр дэвшигч Андре Вентура 11.89 хувийн санал
тус тус авсан байна.
Португалд “COVID-19” цар тахлын улмаас онцгой байдал тогтоож,
хөл хорионы арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буй үед явуулсан ерөнхийлөгчийн
сонгуулийн сонгогчдын ирц 61.46 хувь байсныг албан ёсны мэдээлэл харуулжээ.
“Цар тахал, цаг агаарын
таагүй байдлыг үл харгалзан португалчуудын гаргасан хүчин чармайлтад миний бие
талархаж байна” гэж М.Соуза ням гарагт саналаа өгснийхөө дараа мэдэгджээ. Ерөнхийлөгчийн
дараагийн таван жилийн бүрэн эрхийн хугацаа 2021 оны гуравдугаар сарын 9-нд эхлэх
ажээ.