Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний Гадаад хэргийн сайд нарын 17 дугаар уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-01-21 18:36:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өнөөдөр болсон Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний Гадаад хэргийн сайд нарын 17 дугаар уулзалтад оролцов.


Цахимаар болсон уг уулзалтад Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний гишүүн 35 улсын Гадаад хэргийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар оролцон олон улсын харилцааны тулгамдсан асуудлууд болон цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлогоо танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.


Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын Засгийн газраас цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулж, цаашид нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, халдварын эсрэг вакцин болон цар тахлын дараа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд гишүүн орнуудтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.


Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний Гадаад хэргийн сайд нарын энэ удаагийн уулзалт цар тахлын цлмаас анх удаа цахимаар болсон бөгөөд уулзалтыг Бүгд Найрамдах Турк Улс даргалсан юм.

Связанные новости