ӨАБНУ хилээ хэсэгчлэн хаана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /Коммерсант/. Коронавирусний халдварт өвчний тохиолдлын тоо нэмэгдэж
буйтай холбогдуулан ӨАБНУ-ын Засгийн газар хилийн хуурай замаар нэвтрэх 20 цэгийг
хаах шийдвэр гаргажээ.
Энэ тухай ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамапоса мэдэгдэв.
Дээр дурдагдсан хуурай замын хилээр нэвтрэх хэсгүүдийг 2 дугаар сарын 15
хүртэл хаах бол нисэх онгоцны буудлууд, далайн боомтуудыг нээлттэй хэвээр байлгах аж.
Цар тахлын хоёр дахь дэгдэлт эхнийхээсээ илүү хүчтэй, аюултай байгааг
Рамапоса цохон тэмдэглэжээ.
“Хоёр дахь дэгдэлт “501.V2” төрлийн коронавируснээс үүдэлтэй. Энэ хувилбар илүү
хурдан тархах чадвартай учир илүү олон хүн богино хугацаанд халдвар авч байна.
Халдварт өвчин маш хурдан тархаснаар эмнэлэг болон эмч нарыг хүнд нөхцөл байдалд
оруулж байна. Хатуу арга хэмжээнүүдийг халдварт өвчний тохиолдлын тоо буурахаас
нааш цуцлахгүй” хэмээн Рамапоса мөн мэдэгдэв.
Хөл хорионы цаг тус улсад оройн 21:00 цагаас 05:00 цаг хүртэл үргэлжлэх аж.