Манжуур гаалийн бүсийн импорт, экспорт 1.1 тэрбум юаниас давжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс болон ОХУ-тай хиллэдэг БНХАУ-ын Манжуурын ерөнхий гаалийн баталгаат бүсийн импорт, экспортын худалдааны хэмжээ 1.1 тэрбум юаниас даваад байна.
БНХАУ-ын Манжуурын ерөнхий гаалийн баталгаат бүс нь Монгол Улс болон ОХУ-тай хиллэдэг газар зүйн давуу талыг түшиглэн ерөнхий гаалийн баталгаат бүсийн чиг үүрэг, гадаад худалдааны платформыг бүрэн ашиглаж байна. Тодруулбал, Манжуурын боомт дахь гадаад худалдааны импорт, экспортын салбарын өндөр хөгжиж байна.
2020 онд Манжуур боомтын ерөнхий гаалийн баталгаат бүс нь "COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, эдийн засгийн хөгжлийг дэмжих ажлыг нэгдсэн байдлаар хийжээ. Мөн ачаа тээвэр саадгүй нэвтрэх сувгийг хангах, аюулгүй, тогтвортой үйл ажиллагаатай болгож, жилийн гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ 1.1 тэрбум юаниас давжээ. Энэ нь 2019 оноос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
Өнгөрсөн оны 8 дугаар сард туршилтын ажиллагаа хийснээс хойш Хятадын дотоод бүс Манжуур-Москва, Хятадын дотоод бүс Манжуур-Польш, Хятадын дотоод бүс Манжуур-Итали чиглэлийн гурван засмал зам нээгдээд байна. Мөн нарийвчлалтай машин, хувцас, гутал, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг нийт 400 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортолж, экспортын хэмжээ нь ойролцоогоор 500 сая юань болжээ. Гадаад худалдааны үйлчилгээний тавцангийн тасралтгүй дэвшил, инновац нь Манжуурын ерөнхий гаалийн баталгаат бүсэд өндөр чанартай хөгжил, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулсан талаар ГЯХ-ны мэдээлэлд дурджээ.
Монгол Улс болон БНХАУ-ын чөлөөт бүсүүдийн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжиж, бэхжүүлж, найрсаг харилцааг өргөжүүлэх чиглэлээр харилцан хамтран ажиллах үүднээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод 2019 оны 9 дүгээр сарын 11-нд “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Х.Балжмаа Хятад, Оросын харилцан худалдааны татваргүй бүсийн дарга Вэй Яньжун, ерөнхий менежер Гао Жонгмин нар Манжуур хотын Хятад-Оросын хилийн худалдааны бүс, Манжуур хотын Гаалийн баталгаат бүстэй “Алтанбулаг” чөлөөт бүс хамтран ажиллах хамтын ажиллагааны 3 талт санамж бичгийг байгуулсан юм.