Конгресст сонгогдсон Бүгд Найрамдах намын гишүүн “COVID-19”-өөр нас баржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /Politico/. Луизана муж улсаас АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон Бүгд Найрамдах намын гишүүн Люк Летлоу коронавирусний халдвар авсны улмаас 41 насандаа нас баржээ.
Энэ нь АНУ-ын Конгрессын одоогийн эсвэл шинээр сонгогдсон гишүүн коронавирусний улмаас нас барсан анхны тохиолдол юм. Летлоун оронд Төлөөлөгчдийн танхимд Луизиана муж улсыг төлөөлөх хүн одоогоор тодорхой болоогүй байгаа аж.
Коронавирусний шинжилгээний хариу нь “эерэг” гарсан тухай тэрбээр 12 дугаар сарын 18-нд мэдэгдэж байжээ. Түүнийг Луизианагийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн боловч эмч нар амь насыг нь аварч чадаагүй байна.
Летлоу Луизианад энэ сарын эхээр болсон АНУ-ын Конгрессын доод танхимын хоёр дахь шатны сонгуульд ялжээ. Тэрбээр Конгрессын гишүүний тангаргаа нэгдүгээр сарын 3-нд өргөх ёстой байсан юм.