Ж.Байден вакцин түгээх үйл явц маш удаан үргэлжилж байгааг шүүмжилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден коронавирусний вакциныг улс даяар түгээх үйл явц Ерөнхийлөгч Дональд Трампын амласны дагуу үргэлжлэхгүй байгааг мягмар гарагт шүүмжилжээ.
Д.Трампын засаг захиргаа оны энэ
оны эцэс гэхэд 20 сая хүнийг вакцинжуулна гэж амласан бол одоогийн байдлаар
хоёр сая гаруй хүнд вакцин хийгээд байна гэж Ж.Байден Делавер муж улсын Уилмингтон
хотноо үг хэлэх үеэрээ онцлон тэмдэглэсэн байна.
“Шударгаар
хэлэхэд “COVID-19”-ийн нөхцөл
байдал сайжрахаасаа өмнө улам дордох төлөвтэй байна. Манай улс цар тахал
дэгдсэнээс хойших хамгийн хүнд цаг үеийг ойрын хэдэн долоо хоног, хэдэн сард туулж
магадгүй байна” гэж Ж.Байден мэдэгджээ.
АНУ-ын Өвчинд
хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн сүүлийн мэдээллээр, улс даяар 11.4 сая
тун вакциныг түгээж, 2.1 сая хүнд вакцины эхний тунг тарьсан байна.