Энэ сард тусгай нислэгээр 507 иргэнээ татан авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр нэгдүгээр сараас энэ сарын 21-нийг хүртэл 111 удаагийн нислэг үйлдэж 21 092, харин газраар буюу хилийн боомтоор ОХУ, БНХАУ-аас 6637, нийт 27729 иргэнийг татан аваад байна.
Тусгай нислэгээр ирсэн иргэдийн 627 нь жирэмсэн эмэгтэй, 861 нь энхийг сахиулагч, 2013 нь эрүүл мэндийн шалтгаантай иргэн, 2278 нь өндөр настан, 3373 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11940 нь санхүүгийн хүндрэл болон хүндэтгэн үзэх бусад шалтгаантай хүмүүс байна.
Энэ сард үйлдсэн дөрвөн удаагийн нислэгээр 507 иргэн эх орондоо ирсэн байна. Эдгээр иргэдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Амар”, “Кемписки”, “Тайж” зочид буудалд тусгаарлаад байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.