"ОХУ Сирийн ажиллагаанд оролцоогүй"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-29 10:03:25

МОСКВА. /NHK/. Сири дэх “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд ОХУ шууд оролцож байгаа гэсэн мэдээллийг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин няцаасан байна.

АНУ-ын телевизэд өгсөн Путины ярилцлагыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар өчигдөр нийтэлжээ. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэхээсээ өмнө уг ярилцлагыг өгсөн байна.

“Сири дэх ажиллагаанд оролцох төлөвлөгөө одоогийн байдлаар ОХУ-д байхгүй. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад болон хөрш бусад орон хоорондын харилцааг бэхжүүлэх арга замыг судалж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн Сирийн Засгийн газар, тус улстай холбоотой орнуудад “Лалын улс” бүлэглэлтэй хамтран тэмцэх боломжийг олгох зохион байгуулалттай тогтолцоог бий болгохыг гэж тэрбээр уриалсан байна.

Асадын Засгийн газрыг дэмжих зорилгоор Сири рүү сөнөөгч онгоц болон цэргийн бусад техник илгээсэн ОХУ-ыг Сирид цэргийн шууд ажиллагаа явуулж магадгүй гэсэн айдсыг АНУ болон Европын орнуудад төрүүлсэн юм.

Д.Нямтулга

 

Связанные новости
Комментарии