Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч
бага зэрэг суларна.
2020 оны 12 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй.
Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,
Дархадын хотгороор 24-29 хэм,Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм,
Хангайн нурууны өвөр бэл, Онон, Улз голын сав газар болон говийн бүс нутгийн
цас багатай газраар 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 21- 25 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 21-нд Алтай, Хөвсгөлийн
уулархаг нутгаар, 22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн
аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд
зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
24-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд Алтайн
салбар уулсаар, 22-24-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч
ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39
хэм, өдөртөө 21-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр,
Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм,
өдөртөө 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн
цас багатай газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө
16-21 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 23, 24-нд ихэнх нутгаар жавартай
хүйтэн байна.