Э.Хулан Ази тивийн шатрын оюутны аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-12-18 07:43:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн шатрын оюутны аварга шалгаруулах онлайн тэмцээн болж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд  "Мон-Алтиус" БТДС-ийн оюутан, дэлхийн шатрын холбооны мастер Энхсайханы Хулан түрүүлж, тивийн аварга болов.


Эмэгтэйчүүдийн ангилалд 37 шатарчин швейцарь системээр есөн өрөг тоглосноос 7.5 оноогоор тэргүүлжээ. Түүнчлэн манай улсаас МУИС-ийн оюутан, дэлхийн шатрын холбооны дэд мастер Т.Номиндалай 7.0 оноогоор хүрэл медаль хүртэв.


Энэ жил Иранд зохион байгуулагдах байсан Ази тивийн оюутны АШТ цар тахлын улмаас цуцлагдсан. Харин шатрыг цахимаар тоглож болдог давуу талыг ашиглан Ираны оюутны спортын холбоо, Азийн оюутны спортын холбоо, Азийн шатрын холбоо хамтран онлайн тэмцээнийг энэ сарын 14-29-нд www.chess.com цахим сайт дээр зохион байгуулж байгаа юм.

Связанные новости