Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2020 оны 12 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар
үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи их
төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15
метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 26-31
хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул,
Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон цас
багатай газраар 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 17-21 хүртэлх цаг
агаарын урьдчилсан төлөв
Сарын 17-нд Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутгаар 18, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар
цас орно. Салхи 17-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд Алтайн салбар уулсаар
секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн
голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд
хэсгийн цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар
шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 19, 20-нд ихэнх нутгаар
хүйтний эрч бага зэрэг суларна.