"Могойн гол", "Бодь Даатгал"-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 11-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 30 ХК-ийн 8,700,275.61 төгрөгийн үнийн дүнтэй 128.932 хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Могойн гол" (BDL+13.71%) болон "Бодь Даатгал" ХК (BODI+8.08%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хар тарвагатай" (TVT-11.11%) болон "Махимпекс" ХК (MMX-5.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 10.854 нэгж эрхийг нийт 1.139.695 төгрөгөөр арилжив.
ТOP-20 индекс 0.77 хувиар өсөж, 17650.92 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,611,266,361,379.75 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.