Беларусийн сөрөг хүчин “Ардын элчин сайдын яамд” нээснээ мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-11 13:34:53

МИНСК. /TASS/. Беларусийн сөрөг хүчин хилийн чандад төлөөлөгчийн газраа нээж байгаагаа мэдэгдээд, түүнийгээ "Ардын элчин сайдын яам" гэж нэрлэжээ.


Беларусийн сөрөг хүчний Зохицуулах зөвлөлийн тэргүүлэгчдийн гишүүн Павел Латушко энэ талаар пүрэв гарагт мэдээлэхдээ, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 72 жилийн ойтой давхцуулан ийм шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн байна.


"Ардын элчин сайдын яамдын" цахим хуудсаас авсан мэдээллээр, Беларусийн сөрөг хүчин Их Британи, Герман, Литва, Франц, Украин зэрэг 13 оронд төлөөлөгчийн газраа байгуулжээ. Төлөөлөгчийн газар нээсний гол зорилго нь  Беларусь дахь нөхцөл байдлын талаарх мэдээллийг түгээх, ийм газар нээсэн орнуудын Засгийн газар, олон нийтийн холбоодтой холбоо тогтоож, хүний ​​эрхийг хамгаалах явдал аж.


Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал тус улсад үргэлжилсээр байгаа юм.


Связанные новости