Туркт авсан хоригийг өргөжүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-11 13:34:11

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нар Газрын Дундад тэнгисийн зүүн хэсэгт хууль бусаар өрөмдлөг хийсэнтэй холбоотойгоор Турк улсын эсрэг дангаар авсан хориг арга хэмжээгээ өргөжүүлэхээр тохиролцлоо.


Ийм шийдвэрийг өнөөдөр Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан байна. “ЕХ-ны удирдагчид Газрын Дундад тэнгисийн зүүн хэсэг дэх Туркийн хууль бус өрөмдлөгтэй холбогдуулан авсан хязгаарлалтын арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэхийг Зөвлөлд үүрэг болголоо" гэж дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд дурджээ.


ЕХ нь өөрийн болоод гишүүн орнуудынхаа  ашиг сонирхлыг хамгаалсаар байх болно гэж мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.


Связанные новости