Ойрхи Дорнод дахь Америкийн цэргүүдийг байлдааны бэлэн байдалд оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-11 13:33:15

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Иран улсын зүгээс халдаж болзошгүй байгаатай холбоотойгоор Ойрхи Дорнодод байрлаж буй АНУ-ын цэргийн алба хаагчдыг байлдааны бэлэн байдалд оруулжээ. Энэ тухай “Politico” сонин цэргийн эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.


Эх сурвалжийн мэдээлснээр, Ирак дахь Ираны талыг баримтлагч зэвсэгт бүлэглэлүүдийн "халдлагад бэлтгэж байж болзошгүй түгшүүртэй шинж тэмдгүүдийг" Пентагон анхааралтай ажиглаж байгаа аж. Техранаас дэмжлэг үзүүлдэг бүлэглэлүүд саяхан бүс нутагт пуужингийн довтолгоогоо дахин эхлүүлснийг эх сурвалж сануулжээ.


Пүрэв гарагт АНУ-ын стратегийн бөмбөгдөгч хоёр онгоц "түрэмгийллийг тогтоон барих" зорилгоор Ойрхи Дорнодын дээгүүр нислэг үйлдэж, бүс нутагт цэргийн хүчээ байрлуулахад бэлэн байгаагаа түншүүддээ харуулсан байна.


“Politico” сонины эх сурвалжийн онцлон тэмдэглэснээр, Вашингтоны энэхүү ажиллагаа нь АНУ-ын эсрэг чиглэсэн Ираны болон тус улсын толгойлдог олон улсын террорист эвслийн аливаа түрэмгий үйлдлийг тогтоон барихад чиглэжээ. Эх сурвалжийн хэлснээр, Техран АНУ-д засгийн эрх солигдох, Америкийн цэргүүдийг Ирак, Афганистанаас гаргах мөчийг ашиглаж болзошгүйгээс гадна, Ираны генерал Касем Сулейманиг хөнөөснөөс хойш нэг жил өнгөрч байгааг далимдуулж магадгүй гэж Пентагон болгоомжилж байгаа аж. 


Связанные новости