Израилын Ерөнхий сайдын айлчлалын талаарх мэдээллийг Саудын Араб няцаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЭР-РИЯД. /BBC/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Саудын Арабын
угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай уулзахаар өнгөрсөн ням гарагт тус
улсад айлчилсан гэх мэдээллийг Саудын Арабын Гадаад хэргийн яам няцаажээ.
“Ийм уулзалт
болоогүй” гэж хунтайж Фейсал бин Фархан Аль Сауд “Twitter”
хуудсаараа дамжуулсан мэдэгдсэн байна.
"Б.Нетаньяху Израилын Тель-Авив хотоос Саудын Арабын Неом хот руу ниссэн хувийн онгоцонд сууж явсан" гэж Израилын олон
нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Харин Ерөнхий сайд энэ талаар
хариулт өгөхөөс татгалзжээ.
Энэхүү уулзалт
нь түүхэн дайсагнагч орнуудын удирдагчдын анхны уулзалт болох юм. АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп Израил, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Суданы
хоорондын гэрээг зуучилснаасаа хойш харилцагаа хэвийн болгохыг тус орнуудад
уриалсаар байгаа ажээ.
Израилын
олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэрээ нууцалсан эх сурвалжуудын
мэдээллийг иш татан уламжилснаар, Б.Нетаньяху ням гаргийн орой М.Салман, АНУ-ын
Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нартай уулзсан байна.