Сүхбаатар аймгийн өмнөд хэсгийн нутгаар цас ахиу оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнийн цас тус аймгийн өмнөд хэсгийн
нутгаар ахиу оржээ. Нийт нутгаар 6-12
см-ийн цасан бүрхүүл тогтож, гуу жалганд 15-20 см-ийн цастай байна. Өнгөрсөн
шөнөдөө ихэнх нутгаар цасан шуурга аюулт үзэгдлийн хэмжээнд ажиглагдан, 19-ний
өглөөгүүр тогтсон байна.
Баруун-Урт, Баяндэлгэр,
Онгон, Наран, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан суманд хамгийн их цас оржээ. Энэ үеэр
салхины хүч Баруун-Урт суманд 18 м/с, бусад суманд 8-12 м/с хүртэл ширүүсчээ.
Энэ сарын 21-нд
дахин ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи 12-14 м/с хүрч хүчтэй
салхилан явган шуурга шуурна гэдгийг Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс
мэдээллээ.
Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
19 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar