"Хөвсгөл Алтан дуулга", "Бодь Даатгал"-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 11 дүгээр сарын 11-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 26 ХК-ийн 45.6 сая төгрөгийн үнийн дүнтэй 618.448 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Хөвсгөл алтан дуулга" (ADU+7.63%) болон "Бодь Даатгал" ХК (BODI+5.77%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" (HGN-10.22%) болон "УБ-БҮК" ХК (BUK-9.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын сан"-гийн нийт 47,302 нэгж эрхийг 5 сая төгрөгөөр арилжжээ.
ТOP 20 индекс 0.41 хувиар өсөж, 17527.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,582,436,845,150 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.