Налайх дүүрэгт шөнийн хяналт шалгалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-10 17:03:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүрэгт архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 28 аж ахуй нэгжид НМХГ-аас хяналт шалгалт хийлээ.

Энэ шалгалтаар 9 нэр төрлийн архи, согтууруулах ундаанаас дээж авч, 45 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулжээ. Үүнээс хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 13 нэр төрлийн 174 ширхэг буюу 138850 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Мөн "COVID-19"-өөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зурагт хуудсыг тараан, маскгүй иргэдэд үйлчлэхгүй байх талаар зөвлөгөө өглөө. Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

Связанные новости