Мах, сүүний экспортыг нэмэх боломжийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-11-05 14:11:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг өнөөдөр хүлээн авч уулзав.


Гадаад харилцааны сайд Н.Энхтайван НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлд дэмжиж ирсэнд талархал илэрхийллээ. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газрыг Гадаад харилцааны яам бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.


Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон мах, сүүний экспортыг нэмэх боломжийн талаар санал солилцов.

Связанные новости