Fox: Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонхын суудлаа хадгалах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-04 12:08:40

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам олонхын суудлаа хадгалах төлөвтэй байна. Ийм таамаглалыг телевизийн “Fox News” суваг өгчээ.


Ардчилсан намын гишүүд бүгд найрамдахчуудаас дор хаяж таван суудлыг нь авна гэж тус телевиз таамаглаж байна.


Энэ удаагийн бүх нийтийн сонгуулиар АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг сонгох юм. Конгрессын доод танхимын 232 суудлыг Ардчилсан намынхан, 197-г нь Бүгд Найрамдах намын гишүүд, либертаричуудаас нэг суудал эзэлж байгаа бол таван суудал сул байгаа юм.


 


Связанные новости