Савлагаатай муж улсуудад санал хураалт хаагдаж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-11-04 08:59:09

ВАШИНГТОН. /CNN/. Дэлхий дахинд сүүлийн зуун жилд бүртгэгдээгүй цар тахал дэгдсэн энэ үед Америкчууд одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч асан Жо Байден нарын нэгийг сонгох чухал шийдвэрийг гаргаж байна.


АНУ-ын зүүн нутгийн муж улсуудад, ялангуяа савлагаатайд тооцогддог Жеоржиа, Флорида, Хойд Каролина, Охайо зэрэг муж улсад санал хураалт хаагдаж эхэллээ.


Мөн Индиана, Кентукки, Өмнөд Каролина, Вермонт, Виржиниа, Баруун Виржиниа болон Хойд Каролинагийн ихэнх хэсэг, мөн ерөнхийлөгч ялалт байгуулахад хамгийн ач холбогдолтой муж улсуудын нэг болох Флоридад санал хураалт хаагдлаа.


CNN” сувгийн тооцооллоор, Д.Трамп Индиана муж улсад, Ж.Байден Вермонт муж улсад ялалт байгуулах төлөвтэй байна. 

Связанные новости