Хонконг-Монголын Худалдааны танхимын бүх гишүүдийн уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-11-02 14:47:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконг-Монголын Худалдааны танхимын тэргүүн Хэнри Литэй уулзлаа.


Хэнри Ли тус худалдааны танхимыг үүсгэн байгуулагчийн нэг худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, хоёр талын аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллах боломжоор хангах талаар саналаа хэллээ.


Уулзалтаар Хонконг-Монголын Худалдааны танхимыг цаашид идэвхтэй ажиллуулах нь зүйтэй гэж үзэж энэ хүрээнд бүх гишүүдийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцсон юм. Мөн танхимд шинээр гишүүд элсүүлэх, Монголын өнөөгийн хөрөнгө оруулалтын орчин, боломж бололцоог таниулан сурталчлах болов.


Хонконг-Монголын Худалдааны танхим 2014 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 20 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн ашгийн бус байгууллага юм.

Связанные новости