Японы геополитикийн шинэ санаачилгад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-19 14:19:21

СИНГАПУР. /The Jakarta Post/. Ерөнхий сайд Сүга Ёшихидэг Жакартад анхны айлчлалаа хийхийн өмнө бүс нутгийн шинэ санаачилга хийгээд цар тахалтай тэмцэхэд Токио дэмжлэг үзүүлэхтэй холбоотой асуудлуудаар Индонези Японд хэд хэдэн санал гомдлоо илэрхийлжээ.


Мэдэгдэлд дурдсанаар, Японы Засгийн газрын шинэ тэргүүний санаачилж, Австрали, Энэтхэг, АНУ, Японы “дөрвөл”-ийн Гадаад хэргийн сайд нарын хуралдаанаар  засаж залруулсан Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн тухай санаачилга нь Индонезийн тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоог (АСЕАН) түгшээнэ гэжээ.


"Ингэх нь аюулгүй байдлын хувьд тогтворгүй байдлыг бий болгоод зогсохгүй Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо цар тахалд түгшиж буй энэ үед улс төрийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэхэд хүргэнэ. Дөрвөлийн төлөвлөгөө “АСЕАН”-ны энгийн ард түмнийг амьдралыг үл тоомсорлож байна" хэмээн “The Jakarta Post” сонинд онцолжээ.


Хэдэн өдрийн өмнө Индонезийн Гадаад хэргийн орлогч сайд мөн мэдэгдэхдээ, коронавирусний цар тахлын хүнд хэцүү үед Японтой өрнүүлж буй стратегийн харилцаа улам эрчимжих ёстой байсан хэдий ч идэвх сул байна гэжээ. Тухайлбал, вакцин гарган авах, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл нийлүүлэх чиглэлд Токиогоос үзүүлэх тусламж дэмжлэг дутмаг байгаа нь илт дургүйцэл төрүүлж байна гэж тэрбээр хэлсэн байна. 

Связанные новости