НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Гуравдугаар хорооны Бүгд хуралдаанд үг хэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-10-09 15:45:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 10 дугаар сарын 7-ны Бүгд хуралдааны Ерөнхий санал шүүмлэлд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд оролцож, үг хэлэв.


Тэрбээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсны хараа 2050”, мөн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цар тахлын үед Монгол Улсын төр, засгаас авч хэрэгжүүлж буй шат дараалалтай цогц бодлого, арга хэмжээний талаар болон Засгийн газраас нийгмийн хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлж бодлого үйл ажиллагааг танилцуулав.


Мөн "COVID-19" цар тахал дэлхийн боловсролын салбарт сөргөөр нөлөөлж 190 гаруй улс оронд сургууль түр хаагдаж, 1.57 тэрбум оюутан, сурагчийн сурлагад нөлөөлснийг тэмдэглээд хүний хөгжлийн чухал үзүүлэлт болох бичиг үсгийн боловсролын асуудлыг олон улс болон үндэсний түвшинд дэмжиж ажиллах нь чухлыг онцоллоо. Түүнчлэн манай төлөөлөгчид уламжлал ёсоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганаар “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөж байгааг онцоллоо.

Связанные новости