Трампын эрүүл мэндийн байдлыг үнэлэх комисс байгуулахаар төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын гишүүд тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын эрүүл мэндийн байдлыг үнэлэх комисс байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ тухай “Fox News” телевиз Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн хэлсэн үгээс иш татан мэдээлэв.
“Fox News” телевизээр мэдээлж буйгаар, АНУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Конгресс одоогийн Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх комисс байгуулах эрхтэй аж. Хэрэв төрийн тэргүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүй гэж үзвэл түүний үүргийг АНУ-ын дэд ерөнхийлөгчид, энэ тохиолдолд Майкл Пенсэд шилжүүлэхэд хүргэж болзошгүй. Гэхдээ Пенс комиссын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд энэ нь магадлал багатай юм.
Пүрэв гаргийн орой Трамп “Twitter” хуудсандаа Пелосигийн төлөвлөгөөг шүүмжилжээ. “Энэ галзуу Нэнсиг хяналтад байлгах хэрэгтэй. Түүнийг зүгээр ч нэг галзуу гэж нэрлэдэггүй” гэж Трамп цохон тэмдэглэсэн байна. Пелоси өмнө нь Америкийн удирдагчаас шинэ коронавирусний халдваргүй болсон гэдгээ нотлох баримт өгөхийг шаарджээ.