Трампын эмчилгээнд 100 мянга гаруй ам.доллар зарцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусний халдвар авсан нь батлагдсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг гурав хоногийн хугацаанд эмчлэхэд 100 мянга гаруй ам.доллар зарцуулсан байна. Ийм тооцоог "The New York Times” сонинд лхагва гарагт нийтэлжээ.
Энэ тооцоонд коронавирусний шинжилгээний үнийг төдийгүй эсрэг биет бүхий цусны ийлдсийн эмчилгээ болон Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлэгт байрлуулсан зардлыг оруулжээ. "The New York Times” сониныхон мөн Трампыг нисдэг тэргээр Цагаан ордноос эмнэлэг рүү, эмнэлгээс буцаад Цагаан ордон руу зөөвөрлөсөн зардлыг оруулсан байна. Үүнээс гадна, эрүүл мэндийн стандарт даатгалд хамрагдаагүй эмчилгээний эсвэл эмийн урьдчилан тооцоолоогүй зардлыг багтаажээ. Ийм тохиолдолд АНУ-д эмчилгээний зардал ихээхэн нэмэгддэг аж.
Трампын эмчилгээний зардлыг Америкийн эрүүл мэндийн тогтолцооны онцлог, нарийн ялгаан дээр үндэслэн гаргасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч гэргийн хамт халдвар авснаа 10 дугаар сарын 2-нд шилжих шөнө “Twitter” хуудсандаа мэдээлсэн билээ.