Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар 2016 оны 5 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд эх орондоо ирлээ.
Айлчлалынхаа хүрээнд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Жон Ы Хва, Сөүл хотын дарга Пак Вон Сүн нар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид бараалхлаа.
Мөн Сөүл хотын Хүндэт иргэний батламж гардуулах ёслолын ажиллагаанд оролцож, БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав. Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочлон “Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж, KBS телевизэд ярилцлага өглөө.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня