ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-10-07 11:30:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг энэ сарын 6-нд хүлээн авч уулзав.


Уулзалтаар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Энэ үеэр талууд 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Түүнчлэн энэ оны 12 дугаар сард хийхээр төлөвлөж буй Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын комиссын 23 дугаар хуралдааны бэлтгэл ажил, дэд комисс, ажлын багуудын хуралдааны талаарх саналыг дэлгэрэнгүй ярилцсан байна.

Связанные новости