“Евроазиа капитал холдинг” ХК-ийн нэмэлт хувьцааг бүртгэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ"Евроазиа Капитал Холдинг” ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргаж буй 50 сая ширхэг хувьцааг Хөрөнгийн бирж бүртгэв.
Улмаар тус компанийн нийт хувьцааны тоог 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 52,270,892 ширхэг байхаар МХБ-ийн бүртгэлд өөрчлөлт оруулав. Компанийн тухай хууль, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн журам, “Евроазиа Капитал Холдинг” ХК-ийн нэмж үнэт цаас бүртгүүлэх материалын шалгалтын дүнг үндэслэн өөрчлөлт оруулсан байна.
МХБ-д бүртгэгдсэн үнэт цаасыг олон нийтэд арилжих зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо гаргах юм.
Б.Заяа